hairiin shulegnuud-1 буюу миний тэмдэглэлийн дэвтэр

2012-08-04,
Ариун үнэнч дурлалыг минь хайрын тэнгэр ивээж
Аз жаргалыг надад чамтай хамт өгвөл
Цэцэг бүхний тоогоор сайн үйлс хийж
Чиний төлөө би байгаа бүхнээ зориулна. 

Одод оддынхоо зүгт харавдаг
Орчлонд чинийхээ төлөө амьдардаг
Шувууд шувуудынхаа дунд дулаацдаг
Шүлэг дуу 2 минь чиний л төлөө эгшиглэдэг

Зүүдэнд чинь ирээд буцна
Зөнгөөрөө тэврээд буцна
Зүгээргүй үнсээд буцна
Зөвхөн чамайгаа хайрлаад буцна



Хайрт чинийхээ бөгжийг би
Хамгийн жижиг хуруундаа зүүлээ
Хайр хэмээх үл үзэгдэх бөгжийг харин
Хамгийн том тархиндаа хадгаллаа

Эгэл бүхэнд би дуртай
Энгийн сайхан голын урсгалд дуртай 
Элдэв маяггүй найзынхаа төрхөнд би д...